Украины Запорожье мужийн Цэргийн удирдлагын газрын дарга Александр Старух Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн баг тус бүст хүрэлцэн ирсэнийг наймдугаар сарын 31-нд мэдэгджээ. Тэр илүү тайлбар өгөөгүй байна.
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, ОУАЭХА-гийн шинжээчдийн баг Запорожье дэх атомын цахилгаан станцыг шалгах нь Украиныг цөмийн аюулаас сэргийлээд зогсохгүй тэдний шантаажийг хориглоход чухал ач холбогдолтой хэмээн Орос улс үзэж байна гэжээ.
Наймдугаар сарын 30-нд Украины ерөнхийлөгчийн сайтын мэдээнд дурдсанаар, Володимир Зеленский мөн өдөр нийслэл Киевт ОУАЭХА-гийн ерөнхий захирал Рафаэль Гросситай уулзах үедээ "Запорожьегийн станцыг "цэрэггүйжүүлсэн " тохиолдолд л одоо нүүрлээд буй эрсдэлийг арилгах боломжтой. Тэд Цөмийн реактор доголдох, цахилгаан станцад осол гарах, сүлжээ тасрах зэрэг эрсдэлийг шийдвэрлэх арга замыг олоход тусална гэж найдаж байна" гэжээ.
Н.Пүрэвжав