Орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-нд Чехийн Прага хотноо Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын үер оролцогч талууд "Европын холбоо-Оросын визийг хөнгөвчлөх гэрээ"-г зогсоож, виз олгох журмыг цаашид хялбарчлахгүй байхаар тохирлоо гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.
ЕХ-аас ОХУ-ын албан хаагчид болон бизнесменүүдэд олгох визээ хязгаарлан, чангатгаад байсан бөгөөд одоо "ЕХ-Оросын визийг хөнгөвчлөх гэрээ"-г зогсоосноор Оросын иргэд ЕХ-ны орнуудаас виз авахад улам хэцүү болов.
Гэхдээ ОХУ-д аялал жуулчлалын бүх талын хориг тавих талаар гишүүн орнууд санал зөрөлдөөнтэй байсаар аж. Эстони, Латви, Литва зэрэг орнууд Оросын иргэдийг хилээрээ оруулахгүйг эрмэлзэж байгаа бөгөөд хэрэв ЕХ-ны түвшинд уг асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол эдгээр орнууд “өөр өөрсдийн арга хэмжээ авч” Оросын иргэдийг хил нэвтрүүлэхгүй гэлээ. Харин Франц, Герман, Бельги, Испани зэрэг орнууд энэ саналыг эсэргүүцэж энэ нь сөрөг үр дагавар авчрах болно үзжээ.
ЕХ-ны зарим орнуудтай адилаар Орост аялал жуучлалын бүх талын хориг тавихыг Унгар эсэргүүцэж байна. Энэ нь Орос Украины асуудлыг шийдвэрлэж чадахгүй бөгөөд зөрчлийг улам хурцдуулах магадлалтай гэж Унгарын ГХ-ийн сайд Петер Сийярто байр сууриа илэрхийлжээ.