Америк улам сайн баталгаа хангах ёстой гэв
2022-09-01 11:23:20
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад Америк улам их хүчин чармайлт гаргаж, бүр илүү баталгаа, амлалт өгөх ёстой гэж Ираны гадаад харилцааны сайд Хоссейн Амир-Абдоллахиан наймдугаар сарын 31-нд мэдэгдлээ.

Ираны Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Хоссейн Амир-Абдоллахиан ОХУ-д айлчилж гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамт сэтгүүлчидтэй уулзах үедээ ийн ярьжээ. Тэрээр, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн хэрэгжилтийг дахин сэргээх тухай Америкийн талын дурдсан шинэ төлөвлөгөөг Ираны тал судалж байгаа бөгөөд “Амлалт, баталгааны асуудлаар улам найдвартай төлөвлөгөө гаргах ёстой” хэмээн үзэж байна. Түүнчлэн Олон улсын атомын эрчим хүчний агентлаг улс төрөөс ангид байж, мэргэжлийн ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Д.Хүчитбаатар