2660 галт тэрэг Хятад Европын чиглэлд зорчжээ
2022-09-01 11:25:32
Share
Share this with Close
youtube WeChat

Оны эхний долоон сард Манжуурын хилийн боомтоор Хятад-Европийн чиглэлд 2660 галт тэрэг дамжин өнгөрчээ.

Он гарснаас хойш цар тахлын дэгдэлт, олон улсын нөхцөл байдал сайнгүй байсан ч тээвэрлэлтийн хүчин чадал нь тогтвортой Хятад-Европын галт тэрэгний энэхүү эргэлт Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд аюулгүй, өндөр үр ашигтай олон улсын ложистикийн боломжийг бий болгожээ. Манжуурын гаалийнхан газарзүйн давуу талаа ашиглан, "Бүс ба зам" дагуух чухал зогсоолын үүргээ дээд түвшинд гүйцэтгэж, төмөр замаар хурдан нэвтрүүлэх ажлыг идэвхтэй дэмжиж, Хятад-Европын галт тэрэгний хурдацтай хөгжлийг ахиулан, олон улсын ложистикийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж ажиллав.

Долдугаар сард гадаадын анхны галт тэрэг экспортын ачаа бараа тээвэрлэн Хятадын хилээр амжилттай гарснаар гадаадад гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг эрс багасгаж, тээвэрлэх хугацааг тав хоногоор наашлуулсан байна.

2022 оны 1-7-р сард, Манжуурын гаалаар Хятад-Европ чиглэлийн  2660 галт тэрэг, 215812 чингэлэг нэвтэрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, 41.7 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.