АНУ сайн багшийн дүрд тоглохоо болих хэрэгтэй
2022-09-01 20:28:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 9-р сарын 1-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, сармагчны цэцэг өвчин, аль эсвэл короновирус гэх мэтийн олон нийтийн эрүүл мэндийн онц байдлын өмнө АНУ-ын үндэстний цөөнхүүд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалд байнга өртдсөөр байна. АНУ бусдыг хүмүүжүүлдэг сайн багшийн дүрд тоглохоосоо илүүтэй өөрийн орныхоо үндэстний цөөнхийн эрх тэгш байдал, хүний эрхийн төлөө илүү бодитой зүйл хийх ёстой гэжээ. 

АНУ-ын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх төв (CDC) саяхан мэдэгдэхдээ, АНУ-д сармагчны цэцэг өвчний халдвар авсан тохиолдол 18000-ыг давж, нийт тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Сармагчны цэцэг өвчний улмаар АНУ-ын өнгөт арьстнууд дахин хохирол амсаж байгаа тухай Америкийн зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Ван Вэньбинь энэ асуултад хариулахдаа, ДЭМБ улс орнуудад сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар холбогдох зөвлөмжийг өгсөн. Харин АНУ-ын үндэстний цөөнх тахалд дахин хүнд өртөж байгаа нь харамсалтай байна гэжээ.