Тайваний хоолойн асуудлаарх Оросын байр суурийг сайшаав
2022-09-01 20:26:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 9-р сарын 1-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Тайваний хоолойн асуудлаар Орос улс нааштай байр суурьтай байгаад сайшааж буйгаа илэрхийлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, Америкийн тэнгисийн цэргийн хүчин Тайваний хоолойгоор дамжин өнгөрсөн явдал нь өдөөн хатгасан үйлдэл, энэ нь тус бүс нутгийн байдлыг улам ээдрээтэй, төсөөлөхийн аргагүй байдалд оруулж байна. Тайваний хоолойн байдлыг зохицуулах нь Хятадын дотоод хэрэг, Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй хэмээн саяхан илэрхийлжээ. Ван Вэнбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа:

"Оросын талын байр суурийг бид өндрөөр үнэлж байна. Дэлхийн 170 гаруй улс орон нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улсын бие даасан бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжиж байна. Энэ нь  олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна гэжээ.