БРИКС-ийн спортын наадам эхэллээ
2022-09-01 11:09:15
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БРИКС-ийн орнуудын 2022 оны спортын наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Тус наадмын үеэр Хятад, Өмнөд Африк, Бразил, Орос, Энэтхэг зэрэг таван орны  тамирчид бодитоор болон онлайнаар бичлэгээ илгээн өрсөлдөх юм байна.

Хятадын Биеийн тамир, спортын үндэсний хорооноос нэг сарын турш зохион байгуулах тус арга хэмжээ брэйк  бүжиг, олон улсын шатар, ушу зэрэг гурван төрлөөр явагдах ажээ. Шатрын цагийг урьдчилан товлож онлайнаар өрсөлдөх бөгөөд эхний ээлжийн тэмцээн нь өнөө оройн найман цагт эхлэх юм. Сонирхогчид албан ёсны вебсайтаас нь үзэх боломжтой. Брэйк бүжиг, ушугийн тэмцээнүүдийн бичлэгийг  цахимаар илгээж болох ба шүүгчид танхимд сууж оноо өгөх юм байна. Вебсайтаар тэмцээнийг хүлээн авч үзэх эрх нээлттэй. Энэхүү спорт наадамтай холбоотой бүхий л мэдээлэл тодруулгыг www.2022bricsgames.com-аас  үзэж болох аж.

Албан ёсны тэмцээнээс гадна брэйк бүжиг болон ушугийн төрөлд үзэгчдийн оролцоог хангах боломж олгосноор  БРИКС-ийн орнуудын спорт сонирхогчид хувийнхаа 700 гаруй видео бичлэгийг дээрх сайт дээр нийтлээд байна. Үүнээс гадна луут завь,  арслангийн  бүжиг,  йог зэрэг БРИКС-ийн  орнуудын уламжлалт спортын төрлүүдийг ч тус сайтаас хүлээн авч үзэх боломжтой юм.