Синьхуа агенталгийн мэдээ: Удахгүй болох ХКН-ын 20-р их хурлыг сурвалжлах эрх гадаад дотоодын сэтгүүлчдэд нээлттэй.
Тус их хурлыг мэдээлэх гадаадын сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэхийн тулд сурвалжлагчийн бүртгэлийн систем ( http://cpc20reg.zgjx.cn) нээсэн бөгөөд Хонконг, Макао, Тайваний сэтгүүлчид болон бусад гадаадын сэтгүүлчид энэхүү сайтаар 2022 оны есдүгээр сарын 2-16-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой юм байна. Цар тахлын нөлөөллөөс болж их хурлыг газар дээрээс нь мэдээлэх, онлайн видео ярилцлага, бичгээр ярилцлага авах гэх мэтийн олон хэлбэрүүдийг санал болгож байгаа юм. Бээжинд байгаа гадаад дотоодын сэтгүүлчдийг тухайн үйл явдлын талбарт, хилийн чанад дахь сэтгүүлчдийг онлайн видео, бичгийн хэлбэрээр мэдээлэхийг урьж байна.
Мөн сэтгүүлчдийг ярилцлага авахыг хялбар болгох үүднээс их хурлын үеэр Бээжинд хэвлэлийн төв байгуулахаар шийдсэн юм. Хэвлэлийн төв нь сэтгүүлчдийг хүлээн авах, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, гадаад дотоодын сэтгүүлчдийн ярилцлага авахад дэмжлэг үзүүлэх бөгөөд мэдээллийн төвийн албан ёсны вэб сайт, хаягийг нээж, "Үүлэн ярилцлага" зэрэг тавцангаар хангаж, хурлыг мэдээлэх сэтгүүлчдэд шаардлагатай мэдээллийн үйлчилгээ, техникийн тусламж үзүүлэх болно.