Синьхуа агентлагийн мэдээ. Есдүгээр сарын 1-нд Хонконгийн онцгой бүсийн захиргаа, Хонконгийн худалдааны хөгжлийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "Бүс ба зам" долдугаар чуулга уулзалт амжилттай өндөрлөв. Энэхүү арга хэмжээ нь анх удаагаа онлайн болон офлайн хэлбэрээр зохиогдож, 80 гаруй улс орон, бүс нутгийн 19 мянга гаруй төлөөлөгчид "Бүс ба зам"-ын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн байна.
Чуулга уулзалт "Шинэ гараанаас гар нийлэн хамтран ажиллацгаая" уриан дор зохиогдож, "Бүс ба зам" дагуух орнууд болон холбогдох улс орон, бүс нутгийн 80 гаруй албаны хүн, бизнес эрхлэгчид санал бодлоо хуваалцав.
Н.Пүрэвжав