Шиньжянтай холбоотой тайлангийн талаар хатуу байр суурь илэрхийлэв
2022-09-02 20:48:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 9-р сарын 2-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэж, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас нийтэлсэн Шиньжянтай холбоотой тайлангийн талаар Хятад улс хатуу байр суурьтай байгаагаа дахин илэрхийлж, НҮБ-ын холбогдох гишүүн орнууд хариуцлага хүлээхийг уриалав.

Жао Лижянь хэлэхдээ, Шиньжянтай холбоотой энэхүү тайлан нь худал мэдээллийн цуглуулга юм. Үүнийг Америк зэрэг барууны зарим хүчин улс төрийн зорилгоор төлөвлөж, бэлтгэсэн бөгөөд хууль бус, огт хүчингүй  мэдээлэл. Шиньжянтай холбоотой тайлан нийтлэгдсэн даруйд барууны цөөхөн хэдэн орон уухайлан босож шуугиан дэгдээж байгаа нь худал  мэдээллээр түрий барьж буй хэрэг бөгөөд үүгээр Хятадыг хязгаарлах гэсэн аюултай, хорлон санаагаа дахин илчилсэн гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, олон улсын нийгэмлэгийн томоохон төлөөллүүд энэхүү худал тайланг нийтлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд Америк болон барууны хүчнийхэн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарт шахалт үзүүлж, энэхүү худал тайланг нийтлэхийг шаардсан явдалд анхаарал хандуулж байна. Саяхан 60 гаруй улс орон тус комиссарт хамтран захидал илгээж, Шиньжяны хэрэг бол зөвхөн Хятадын дотоод хэрэг гэдгийг онцлоод,  зөвшөөрөлгүй тайлан хийсэн явдалд дээд хэмжээнд анхаарал хандуулж байна гэжээ.