Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 9-р сарын 2-ны өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн наймдугаар сарын ээлжит даргын ажлаа амжилттай дуусгалаа. Ээлжит даргалагч энэ удаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы нээлтийн өмнөхөн тохиосноор БНХАУ ажил үүргээ дээд хэмжээнд чухалчлан үзэж, хариуцлагатай бүтээлч байр сууриар ажил үүргээ нухацтай гүйцэтгэсэн гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, Хятад улс олон талт үзлийг үргэлжлэн өндөрт өргөж, Аюулгүйн зөвлөлийн гишүүд болон гишүүн орнуудтай хамтаар аюулгүй байдлыг хамгаалж, хөгжлийг ахиулж, хүн төрлөхтний хувь заяаны нэгдмэл цогцын хөгжлийн төлөө үргэлжлэн хичээн ажиллах болно гэжээ.