Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Улааннуурын орчмыг 1986 онд улсын дархан цаазтай байгаль хамгаалалтын бүс болгосон. Улааннуураар дайран өнгөрдөг Оршуун голын хоёр эргийн нийт 764.92 квадрат километр талбай тухайн бүсэд хамаардаг. Байгалийн диваажин болсон энэхүү дархан газарт олон төрлийн загас жараахай, усны шувууд хуран цуглаж, экологийн био хамгаалалтад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.