Есдүгээр сарын 1-нд, 13-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны 36-р хурлын үеэр бүлгүүдийн хурал болов. Хурлаар БХАТИХ-ын Байнгын хорооны Хууль сахиулах хяналт шалгалтын бүлгийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгасан байдлын тайланг хянан хэлэлцэж, тусгай хэлэлцүүлэг явуулжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлыг даргалж үг хэлэв.
Ли Жаньшү хэлэхдээ, 13-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хороо экологи, байгаль орчныг хамгаалах салбарт хууль тогтоох, хяналт шалгалт хийх ажлыг нэн тэргүүнд тавьж, хууль эрхзүйн хяналт болон ажлын хяналтыг эрчимтэй хэрэгжүүлж, экологи, байгаль орчныг хамгаалахад хууль эрхзүйн тууштай дэмжлэг үзүүлэх болно. Байгаль орчныг хамгаалах тухай есөн хууль дүрэм, холбогдох шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын үндсэн дээр энэ ондоо багтаан хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалтын ажлын үр дүнг дүгнэнэ гэжээ.