Хятад улс шинэ хиймэл дагуул хөөргөлөө
2022-09-03 12:51:35
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2022 оны 9-р сарын 3-ны 7 цаг 44 минутад Хятад улс Жючуаний дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-4 C зөөгч пуужингаар Yaogan-33 02 дагуулыг амжилттай хөөргөж товлосон тойрог замд нь оруулсан байна. Уг дагуулыг шинжлэх ухааны туршилт, газрын нөөцийн судалгаа, тариалангийн ургацын тооцоолол, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбарт ашиглах юм байна.