9-р сарын 1-нд, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И “НҮБ-ын далай тэнгисийн конвенц”-ийн 40 жилийн ойд зориулсан олон улсын семинарт онлайнаар оролцов.
Ван И хэлэхдээ, Хятад улс конвенцийн үзэл баримтлалыг нухацтай хэрэгжүүлж, тухайн конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, конвенцийн эрхзүйн зохицуулалтыг хамгаалж, мөн маргаан зохицуулах журмыг урвуулан ашиглахыг эсэргүүцсээр ирсэн гэжээ.
Бид далай тэнгисийн засаглалыг хамтаар ахиулах хэрэгтэй. Нэгт, Хувь заяаны нэгдмэл цогцыг баримталж, далайн тэнгисийн тогтвортой хөгжлийг ахиулна. Хоёрт, Яриа хэлцэл, зөвшилцлийг тууштай хэрэгжүүлж далай тэнгисийн энх тайван амар амгалан байдлыг баталгаажуулна. Гуравт, Олон улсын хамтын ажиллагааг баримталж, далайн экологийн орчныг хамгаалах. Олон улсын эрх зүйн байгуулалтыг баримталж, далай тэнгисийн засаглалыг сайжруулна гэж Ван И онцлов.