NASA: Пуужинг дахин хөөргөх хугацааг товлоно
2022-09-04 15:30:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 3-нд АНУ-ын Сансар судлалын NASA агентлаг хэвлэлийн бага хурал хийж, саранд гарах шинэ пуужин хөөргөх төлөвлөгөөний талаар мэдээлжээ. Шингэн устөрөгч алдагдсан асуудлыг зохицуулж хараахан чадаагүй учир бүрэн зохицуулж дуусахаас нааш “Artemis 1” пуужинг дахин хөөргөхгүй гэж мэдэгджээ.

АНУ-ын Сансар судлалын NASA агентлагийн захирал Билл Нелсон хэлэхдээ, бид зөв гэж үзэхээс нааш дахин хөөргөхгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, өнөөдрийн устөрөгч алдагдсан осол маш ноцтой, техникийн багийнхан олон удаа туршсан боловч асуудлыг зохицуулж чадаагүй. Иймээс дахин хөөргөх болтол хэдэн долоо хоногийн цаг зарцуулж тоо баримтад шинжилгээ хийж, ослыг шалгах болно. Иймээс ирэх долоо хоногт дахин хөөргөх хугацааг товлох болно гэжээ.