Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков 3-ны өдөр мэдээлснээр, Оросын Агаарын хүчин Донецк мужид Украины армийн 93-р механикжсан бригадын цэргийн хүчин болон 95-р десантын бригадын тактикийн түр байрыг довтолж, Херсоны бүс нутагт болон Днепропетровск бүсэд Оросын Агаарын хүчин Украины Су-25, Миг-29 сөнөөгч онгоцнуудыг буудаж унагасан. Түүнчлэн Оросын арми Николаев, Запорожье, Харьков зэрэг бүс нутаг дахь Украины зэвсгийн агуулах руу дайрсан бөгөөд Оросын Агаарын довтолгооноос хамгаалах хүчин хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгаж, олон тооны пуужинг саатуулсан гэжээ.
Оросын арми Николаев-Кривой Рог чиглэлд Украины арми руу дайрсаар байгаа бөгөөд Украины арми ихээхэн хохирсон тухай мэдээлжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб 3-ны өдөр хэлэхдээ, Оросын арми Украины нутаг дэвсгэрт цэргийн болон иргэний хэд хэдэн объект руу дайралт хийсэн. Украины арми Авдеевка, Соледар зэрэг газарт Оросын довтолгооны эсрэг дайрав гэжээ.
Украин даяар цэргийн болон чухал дэд бүтэц нь томоохон халдлагад өртөх аюул нүүрлэсээр байгааг Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн онцолжээ.