Цахим худалдааны гадаад агуулахыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
2022-09-05 20:06:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр үдээс хойш Төрийн зөвлөлийн Хэвлжлийн албанаас ээлжит мэдээлэл хийж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулав.
Худалдааны яамны сайдын туслах Ли Фэй, "Он гарснаас хойш талуудын хамтын хүчин чармайлтаар Хятад улсын гадаад худалдаа эрс сайжирч 1-7-р сар хүртэлх хугацаанд импорт экспортын нийт хэмжээ 23.6 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар өссөн байна. Гэвч гадаад худалдааны тэлэлт удааширч, аж ахуйн нэгжүүдийн захиалга ирэхэд хүндрэлтэй асуудал гарч байна. Иймээс эдийн засгийг тогтворжуулах бодлогын арга хэмжээний хүрээнд гадаад худалдааны хөгжлийг цаашид тогтворжуулах шинэ зорилтууд дэвшүүлж байна" гэв. 

Нэгдүгээрт, гадаад худалдааны шинэ хэлбэр, загварыг хөгжүүлэхийг дэмжинэ. Хил дамнасан цахим худалдааны хилийн чанад дахь агуулахыг хөгжүүлэх бодлогыг аль болох хурдан хэрэгжүүлж, ложистикийн компаниуд, хил дамнасан цахим худалдааны платформууд, худалдааны томоохон төлөөлөгчийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг дэмжих болно. Үүний зэрэгцээ хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс, зах зээлийн худалдан авалтын шинэ багцыг шуурхай нэмж оруулна.
Хоёрдугаарт, шинэ эрчим хүчний машин зэрэг гол бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ. Оны эхний долоон сард шинэ эрчим хүчний автомашины экспорт өнгөрсөн оны мөн үеэс 90 гаруй хувиар нэмэгдэж, гадаад худалдааны онцлох салбар болжээ. Шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэгч компаниудын гадаад дахь маркетингийн болон борлуулалтын дараах үйлчилгээний сүлжээний бүтээн байгуулалтыг хурдасгаж, брэндийг сурталчлах ажлыг нэмэгдүүлэхийн тулд холбогдох хэлтэстэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.