БНАСАУ-ын Олон улсын улс төр судлалын нийгэмлэг энэ сарын 4-ний өдөр мэдэгдэл нийтэлж, саяхан болсон Америк-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт нь урьд өмнө хэзээ ч байгаагүй дайсагнасан үйлдэл гэж дүгнэснээ зарлажээ. Энэ нь Солонгосын хойгийн байдлыг дайны ирмэгт хүргэж ч болзошгүй зүйл хэмээн онцолсон байна.
KCNA мөн өдөр уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтэлжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ: АНУ-БНСУ-ын цэргийн сургуулилт нь Солонгосын хойгт байнгын тогтворгүй байдал үүсгэхийг оролдож галаар наадсан ажиллагаа бөгөөд Хойд Өмнөдийн үндэсний эвлэрэл хийгээд эв нэгдэл, тэрчлэн Солонгосын хойгийн энх тайвныг хадгалахад томоохон саад болж байна гэжээ.
Наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 1-ний хооронд Өмнөд Солонгос болон Америкийн цэргийнхэн оны сүүлийн хагас дахь "Эрх чөлөөний бамбай" хэмээх хамтарсан цэргийн сургуулилт хийсэн юм.
Сургуулилтын үеэр Өмнөд Солонгосын хэд хэдэн төрийн бус байгууллага АНУ-ын эсрэг болон дайны эсрэг жагсаал зохион байгуулсан бөгөөд уг цэргийн ажиллагаа нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам гааруулж болзошгүй хэмээн үзэж, Өмнөд Солонгос-Америкийг цэргийн сургуулилтаа зогсоохыг шаардсан байна.