Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны хүрээ улам тэлжээ
2022-09-05 16:27:00
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд Хятадын олон улсын үйлчилгээ  худалдааны хамрах хүрээ улам өргөжин тэлж байна. Үүнд, БРИКС-ийн орнуудтай хийх хамтын ажиллагаа онцгой хурдацтай өргөжиж байгааг тэмдэглүүштэй.  2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагийн үеэр, тухайн салбар дижиталчлагдах нь цаг үеийн шаардлага бөгөөд  БРИКС-ийн орнуудын хувьд  асар их орон зай хүлээж байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын  үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ анх удаагаа 800 тэрбум ам.долларыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар  өссөн байна. Үүнд, БРИКС-ийн орнуудтай хийсэн үйлчилгээ худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар  өсчээ. Мөн БРИКС-ийн орнуудын хоорондох  үйлчилгээний худалдааны хамтын ажиллагаа маш уян хатан чанартай байна гэж Хятадын  Худалдааны яамны сайдын туслах  Гүө Тинтин илэрхийлжээ.  

Тэрээр хэлэхдээ: "2021 онд Хятад, БРИКС-ийн бусад орнуудын хоорондох үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ  18 тэрбум ам.долларт хүрч, цар  тахал дэгдэхээс өмнөх  2019 онтой харьцуулахад 22.6 хувиар өссөн байна. Уламжлалт салбаруудаас  цар тахлын нөлөөлөлд тодорхой хэмжээнд өртсөн аялал жуулчлал, тээвэр, барилгын салбар нь тусбүр 55.8, 280.4 хувиар өсжээ. Харин даатгалын үйлчилгээ, харилцаа холбоо, мэдээллийн үйлчилгээ, оюуны өмчийн үйлчилгээ, хувь хүний соёл, зугаа цэнгүүний  үйлчилгээ нь  25, 23.6, 61, 17.6 хувиар  тус тус өсөв" гэжээ. 

Өмнөд Африкийн эрх баригч  нам Африкийн үндэсний конгрессийн  эдийн засгийн зөвлөх Саша Мюллер хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Өмнөд Африк Хятадын хооронд  хийсэн хил дамнасан цахим худалдааны экспорт мэдэгдэхүйц нэмэгдэн, хоёр орон  үйлчилгээ худалдааны харилцаа улам нягт болсон гэлээ. 

Тэрээр хэлэхдээ:“Бидний хувьд, Өмнөд Африк дахь хил дамнасан цахим худалдааны аж ахуйн нэгжүүдийг  дэмжин, Өмнөд Африк, Хятадын хоорондын хил дамнасан худалдааг хөгжүүлж, ложистик, зөвлөгөө өгөх, орчуулга, төлбөр зэрэг төрөл бүрийн үйлчилгээг хангасан юм. Өнгөрсөн гурван жилийн турш Өмнөд Африкийн Хятадтай  хийсэн худалдааны нийт хэмжээ, хил дамнасан цахим худалдааны аж ахуйн нэгжийн тоо илт  мэдэгдсэн бөгөөд цар тахал үргэлжилж байгаа энэ цагт ч гэсэн өссөөр байгаа юм" гэжээ. 

Ковид дэгдсэнээс хойш үйлчилгээ худалдааны  салбарын дижиталчлал улам түргэсгэжээ. Бразилийн Эдийн засгийн дэд сайд Александр Ивата хэлэхдээ:

"Ковидын дэгдэлт нь  бизнес, нийгмийн салбарыг цахимжуулах үйл явцыг улам хурдасгасан. Өнөө цагт дижиталчлал нь сонголт гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн  зайлшгүй хэрэгцээ болсон байна. Дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд гэхэд дижиталчлал нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн тодорхой чиг хандлагын нэг болжээ" гэв.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Владимир Ильичев ч үүнтэй ижил  байр суурьтай байлаа. Тэрээр, “Цахим бүртгэл, цахим  худалдаа, цахим эрүүл мэнд,  цахим банк, цахим тасалбар зэрэг үйлчилгээнүүд нь хүмүүсийн амьдралын бүхий л   хэрэглээнд нэвтрэн орсон юм. Үүнд дурдууштай нь, Орос  олон нийтийн  үйлчилгээндээ цахим системийг  амжилттай нэвтрүүлсэн. Тэд  бизнесийн салбарт илүү таатай дэд бүтцийг бий болгох үүднээс  шинэ технологийг эрчимтэй хөгжүүлж байна. Владимир Ильичев, “БРИКС-ийн гишүүн орнууд  үйлчилгээ худалдааны хамтын ажиллагааг шат ахиулах бодит арга хэмжээ авах хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байх нь зүйтэй” гэжээ. 

Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайдын туслах Амит Ядав хэлэхдээ, “Үйлчилгээ худалдааны хамтын ажиллагаа нь дэлхийн даяарчлах үйл явцыг дэмжинэ.  Дижиталчлалын салбарт, БРИКС-ийн орнууд тогтолцоог бий болгох  хамтын ажиллагааг дэмжиж, улс орнуудын улам нягт холболтыг дэмжихийг”санал болгожээ. 

Тэрээр хэлэхдээ:“БРИКС-ийн гишүүн орнуудын хооронд мэдээллийн  солилцоо, алсын зайнаас эмчлэх, олон улсын боловсон хүчний  солилцоо,  ажил хэрэгч харилцан ажиллагааг улам хөгжүүлэх ёстой. Иймээс бид хамтын ажиллагааны ерөнхий зураглалыг гаргах ёстой. Үүндээ үндэслэвэл сая БРИКС-ийн орнуудын засгийн газар, аж ахуйн нэгжүүд , дэлхийн хил дамнасан салбарууд илүү нягт уялдаатай ажиллах боломжтой" гэжээ.