9-р сарын 5-нд Хятадын компьютерын вирусийн эсрэг яаралтай тусламжийн үндэсний төв болон 360 компани тус тус Баруун хойдын аж үйлдвэрийн их сургууль хакерт өртсөн тухай шалгалтын тайланг нийтэлжээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн харьяа Тусгай халдлагын үйл ажиллагааны алба олон жилийн турш Хятад улсын дотоодын сүлжээг хакердаж, холбогдох тоног төхөөрөмжийг хяналтдаа аван их хэмжээний тоо баримтыг хулгайлсан болзошгүй гэж шалгалтын тайланд тэмдэглэжээ.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн харьяа Тусгай халдлагын үйл ажиллагааны алба 40 гаруй тусгай зориулалтын багаж хэрэгсэл хэрэглэж, Хятадын Баруун хойдын аж үйлдвэрийн их сургуулийн сүлжээг хакердаж, уг сургуулийн холбогдох тоног төхөөрөмжийн тохируулалт зэрэг тоо баримтыг хулгайлсныг шалгалтын дүн илрүүлсэн байна.
Энэ оны 4-р сард, Ши-Ань хотын цагдаагийн байгууллага интернет сүлжээ хакерт өртсөн мэдүүлэг авч, Баруун хойдын аж үйлдвэрийн их сургуулийн мэдээллийн сүлжээ хакерт өрснийг илрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн харьяа Тусгай халдлагын үйл ажиллагааны алба Хятадын дотоодын олон объект уруу дайрч, интернетэд холбогдох хэдэн арван мянган тоног төхөөрөмжийг хяналтдаа авсан байна. Үүнд сүлжээний сервер, интернет терминал, хамгаалалтын хана зэрэг 140 GB-гийн тоо баримтыг хулгайлсныг уг шалгалт харуулсан байна.