Есдүгээр сарын 5-ны 12 цаг 52 минутад Хятад улсын Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Чичирхийллийн голомт 16 км-ын гүнд байв.
Я-Ань хотын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах командын албаны мэдээллээс үзвэл, 5-ны өдрийн 18 цаг 17 минутын байдлаар газар хөдлөлтөд Я-Ань хотын Шы Мянь сяньд 14 хүн эндэж, зарим суурин адил бус хэмжээгээр гамшигт өртсөн байна.
Мэдэгдэл хүлээн авсны дараа, Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгаас аврах удирдлагын алба, Онцгой байдлын яам зэрэг газраас үндэсний гуравдугаар зэрэглэлийн арга хэмжээг хэрэгжүүлж, Гамшгийг бууруулах үндэсний хороо, Онцгой байдлын яам гамшгаас авран туслах үндэсний дөрөвдүгээр зэрэглэлийн арга хэмжээг төлөвлөж эхлэв. Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгаас аврах удирдлагын албанаас томилогдсон ажлын хэсэг гамшгийн голомтод ажиллаж, авран туслах ажлыг зохицуулж байна. Мөн Үндэсний гал командын ерөнхий газрын аврах ангийнхныг ч гамшгийн бүс рүү илгээжээ.