Цахим гэмт хэргийн эсрэг хууль батлав
2022-09-05 17:12:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох БХАТИХ-ын байнгын хорооноос есдүгээр сарын 2-нд баталсан Цахим залилангийн эсрэг хууль энэ оны арван хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр боллоо. Уг хууль нь долоон бүлэг, 50 заалттай бөгөөд интернет сүлжээ ашиглан залилан хийсэн этгээдүүдийг яллах хуулийн үндэслэл болох юм. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

Хятадын эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг  холбогдох хуулиудад  интернет сүлжээгээр хийсэн залилан мэхлэх  гэмт хэргийг шийтгэх талаар маш тодорхой заалтууд оруулсан. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар, холбогдох яам агентлагууд цахимаар залилах  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх талаар олон арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүрсээр байгаа юм. Тэгвэл БХАТИХ-ын байнгын хороо нь юуг үндэслэн энхүү хуулийг баталсан бэ?Үүнтэй холбогдуулан  БХАТИХ-ын байнгын хорооны Хуульзүйн хорооны Эрүүгийн хуулийн албаны орлогч дарга Шю Юн-ан хариулт өгсөн байна.

Тэрээр хэлэхдээ:“Сүүлийн жилүүдэд интернет сүлжээн дэх залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, эрүүгийн хэргийн дийлэнх хувийг эзэлдэг болжээ. Гэмт хэрэгтнүүд сүлжээний шинэ технологийг ашиглан, бусдын хувийн мэдээллийг хулгайлан, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж, улмаар хил дамнан хүрээгээ тэлсэн байна. Энэ нь ард иргэдийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа учраас цахим гэмт хэргийн эсрэг илүү үр дүнтэй арга хэмжээ авч, эрс цохилт өгч, иргэдийн эрхийг сайтар хамгаалах нь тулгамдсан асуудал болоод байна" гэжээ. 

Бодит байдал дээр  интернет сүлжээний залилангийн эсрэг ажлыг язгуураар нь шийдвэрлэх дүрэм журам хангалтгүй бөгөөд  санхүү, харилцаа холбоо, интернет сүлжээ  зэрэг салбаруудын хяналт шалгалтад тодорхой хэмжээний асуудлууд оршиж байгаа тул эдгээрийг харгалзсан  хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлага тулгарсан. 

Тэрээр үргэлжлүүлээд, “Мэдээллийн, хөрөнгийн, технологийн, боловсон хүчний системд цахим залилангийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх тогтолцооны чанартай арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, тухайн салбарын дүрэмжилтийг гүнзгийрүүлж, хэлтэс газруудын  хяналт шалгалт, компанийн нийгмийн хариуцлагыг чангатгаж, урьдчилан сэргийлэх болон хяналт тавих ажлыг уялдуулан гүйцэтгэх ёстой”гэжээ.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид  санхүү, харилцаа холбооны салбар дахь интернет сүлжээний  хууль дүрмийн доголдлыг ашиглан  үйлчилгээ үзүүлэх нэрээр залилан мэхэлж, бусдын хөрөнгө мөнгийг хууль бусаар шилжүүлэн авдаг. БХАТИХ-ын байнгын хорооны Хуульзүйн хорооны Эрүүгийн хуулийн албаны орлогч дарга Шю Юн-ан хэлэхдээ, 

“Иймээс эдгээр салбаруудын хяналт удирдлагыг чангатгах нь залилангийн гэмт хэрэг гарахаас сэргийлэх чухал ач холбогдолтой. “Уг гэмт хэрэгт цохилт өгөхөд урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хамгаалах зэрэг арга хэмжээнүүдийг тууштай уялдуулан хэрэгжүүлэх төдийгүй санхүү, харилцаа холбоо, интернетийн салбар дахь хяналт удирдлагын гол цогцын хариуцлагыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Хятад улсын дарга Ши Жиньпин онцолж байсан ажээ. Цахим залилангийн эсрэг хуулийг баталснаар тухайн гэмт хэрэгт өртөх боломжтой бүх салбаруудад хяналт шалгалт явуулж, салбаруудын дүрэм тогтоолын цоорхойг нөхөн, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг тодорхой болгосон байна" гэжээ.

Тэрээр үргэлжлүүлээд,  Интернет сүлжээний залилангийн эсрэг хуульд зааснаар, харилцаа холбооны компани, банк, санхүүгийн төлбөр тооцоны байгууллага, интернетийн компани зэрэг нь залилангийн эсрэг ажилд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэн, дотоодын хяналт удирдлагын тогтолцоо, аюулгүй ажиллагааны хариуцлагыг бий болгох ёстой. Иргэний үнэмлэхний овог нэрээрээ утасны карт, банкны картаа данслуулах зэрэг утасны карт, банкны карт, интернет дансны дугаарын удирдлагыг эрчимжүүлж, эх сурвалжаас нь залилан мэхлэх үйлдлээс  урьдчилан сэргийлэх ёстой гэжээ. 

Интернет сүлжээний залилангийн эсрэг гэмт хэрэгтнүүд болон үүнтэй холбоотой этгээдэд цохилт өгөх нь  залилангийн эсрэг ажлын бас нэгэн чухал хэсэг болно. Хуулийн дагуу эдгээр гэмт хэрэгтнүүдэд цохилт өгөхөөс гадна, интернет сүлжээний залилангийн эсрэг хуульд үүнтэй холбоотой бусад шийтгэлийн арга хэмжээнүүдийг боловсронгуй зүйлчилсэн юм. Тэрээр цаашид нь,  

“Юуны түрүүнд  гэмт хэрэгт холбогдсон этгээдээс эрүүгийн хариуцлага нэхэмжлэхийг эрүүгийн хуульд заасан байдаг. Хоёрт, уг хуульд гэмт хэргийг хүнд хөнгөнөөр ангилан ялын хэмжээнд хүрээгүй хүмүүст  захиргааны, иргэний хариуцлагын тусгай заалтуудыг тусгасан юм. Гуравт, үндэсний холбогдох дүрэм тогтоолын дагуу уг хуульд, хувь хүний итгэмжийн бүртгэлд оруулах,  улсын хилээс  гарахыг хязгаарлах зэрэг холбогдох шийтгэлүүдийг тодорхой заасан юм" гэжээ.

Засгийн газар болон хяналт удирдлагын байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох нь цахим залилангийн эсрэг ажлын хариуцлагын системийг бий болгоход чухал  үүрэгтэй. Уг хуульд зааснаар, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллагаас интернет сүлжээний залилангийн эсрэг ажлыг голлон хариуцаж, тогтолцоог боловсронгуй болгож, цохилт өгөх ажлыг хуулийн дагуу эрчимжүүлэх ёстой гэжээ.