Одоо эдийн засгийн сэргэлт дөнгөж эхэлж байгаа шийдвэрлэх үе тул бодлогын хэрэгжилтийг түргэтгэх явдал нэн чухал хэмээн Хятадын эдийн засагчид үзэж байна.
Сүүлийн үед олон газар өсөлтийг тогтворжуулж, хэрэглээг дэмжих шинэ бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, орон сууц зэрэг гол салбаруудын хэрэглээний сэргэлтийг түргэтгэх тухай дурдсан байна. Наймдугаар сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны ерөнхий өсөлтийн хурд дунд зэрэг сэргэх хандлагатай байсныг зарим мэргэжилтнүүд онцолжээ.
Үндэсний статистикийн газрын сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, хэрэглээг дэмжих өмнөх олон бодлого, арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлснээр, өргөн хэрэглээний барааны салбарын PMI өнгөрөгч сард дээшлэн 52.3 хувь болж, урд сарынхаасаа 0.9 нэгжээр өссөн байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын PMI долдугаар сараас тус тус 0.3 ба 0.9 нэгжээр буурсан буюу 50.9 хувь ба 50.6 хувьд хүрч, эдгээр салбарын үйлдвэрлэл үргэлжлэн тэлсэн боловч өсөлт нь удааширалтай хэвээр байна.