БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан чухал заавар өгч, хүний амь насыг аврахыг тэргүүн байранд тавьж, гамшигт өртсөн иргэдийг бүх хүчээр авран тусалж, эндэж шархдахыг хамгийн бага хэмжээнд тогтоон барихыг шаардсан байна.
Есдүгээр сарын 5-ны 12 цаг 52 минутад Хятад улсын Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.