Интернетийн орон зайн аюулгүй байдал бол дэлхийн олон оронд нүүрлэж байгаа хамтын асуудал
2022-09-05 18:18:51
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын холбогдох байгууллага Хятад улсын интернет сүлжээг хакердсан хэргийн талаар Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 9-р сарын 5-нд хэлэхдээ, Хятадын үндэсний аюулгүй байдал болон иргэний мэдээллийн аюулгүй байдлыг Америкийн тал ноцтой хохироож байгаа үйлдлийг хятадын тал зэмлэн буруушааж байгаа бөгөөд Америкийн тал холбогдох тайлбар өгч, хууль бус ажиллагаагаа даруй зогсоохыг шаардаж байна гэжээ.

Саяхан Хятадын компьютерын вирусийн эсрэг яаралтай тусламжийн үндэсний төв болон 360 компани тус тус Баруун хойдын аж үйлдвэрийн их сургууль хакерт өртсөн тухай шалгалтын тайланг нийтэлжээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн харьяа Тусгай халдлагын үйл ажиллагааны алба олон жилийн турш Хятад улсын дотоодын сүлжээг хакердаж ирснийг уг шалгалтын тайланд харуулжээ.

Мао Нин хэлэхдээ, интернетийн орон зайн аюулгүй байдал бол дэлхийн олон оронд нүүрлэж байгаа хамтын асуудал болно. Интернетийн сүлжээний техникийн хүч ихтэй орон болсны хувьд АНУ бусад орны нууцыг хулгайлах, хакердах үйл ажиллагаагаа даруй зогсоож, хариуцлагатай байр сууриар дэлхийн интернетийн орон зайн засаглалд оролцож, интернетийн аюулгүй байдлыг хамгаалах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.