Энэ сарын 4-нд Хятадын олон улсын загварын долоо хоног Бээжинд нээлтээ хийлээ. Энэ онд Хятадын олон улсын загварын долоо хоногийн 25 жилийн ой тохиож байна. Өнгөрөгч хугацаанд тус арга хэмжээ нь Хятадын загварын салбарын хөгжлийг бүрэн харуулж, дэлхийн загвар зохион бүтээгчдийн зах зээлтэй амжилттай харилцах томоохон платформыг бий болгосон байна.
Ес хоногийн хугацаанд дотоод гадаадын 300 гаруй загвар зохион бүтээгч 134 удаагийн төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан ирэх хавар, зуны хувцас загварын чиг хандлагыг олон нийтэд дэлгэх болно. Түүний дотроос гадаадын 25 брэнд офлайн болон онлайн хэлбэрээр энэ удаагийн загварын долоо хоногт оролцох юм.
Мэргэжлийн загварын анхны уралдаан болох Хятадын 30 дахь удаагийн олон улсын залуу дизайнеруудын загварын уралдаанд 27 загвар зохион бүтээгч 106 багц бүтээлээрээ финалд шалгарч, залуу загвар зохион бүтээгчдийн шинэ хандлага, авьяас чадварыг харуулах ажээ.