Запорожье цөмийн цахилгаан станц руу Украин дахин дайралт хийв гэж Оросын тал энэ сарын 5-ны өдөр мэдэгдэв. Харин Украины талын мэдээлснээр, Оросын армийн их бууны довтолгооноос гарсан түймрийн улмаас Запорожье цөмийн цахилгаан станц хийгээд Украины эрчим хүчний системийг холбосон цахилгаан дамжуулах сүүлчийн шугам тасрав гэсэн байна.
Оросын БХЯ мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ: "Энэ сарын 4-нд Украин дрон ашиглан Запорожье цөмийн цахилгаан станц руу дайрав. Оросын арми эсрэг арга хэмжээ авах электрон төхөөрөмж ашиглан нөлөөлсний дүнд, Украины дрон хяналтаа алдан Запорожье цөмийн цахилгаан станцаас нэг км зайтай газарт унаж сүйрлээ" гэжээ. Үүнд Украины тал ямар нэгэн хариу байр суурь илэрхийлээгүй байна.
Украины Үндэсний атомын эрчим хүчний компани мөн энэ сарын 5-нд "Сүүлийн гурав хоногт Оросын арми Запорожье цөмийн цахилгаан станцын орчимд их буугаар олонтаа дайрсан тул цахилгаан шугам багагүй эвдлэгдэн сүйрэв" гэжээ.
\Уртнасан.\