Үйлчилгээ худалдааны яармаг улам олон улс орны сонирхлыг татаж байна
2022-09-06 19:37:57
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг 5-нд өндөрлөж, дэлхийн аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боломж олгосон байна.

Энэ оны үйлчилгээ худалдааны яармаг 6 хоног үргэлжилж, 507 дэлхийн топ аж ахуйн нэгж тэрчлэн дэлхийн тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд офлайн хэлбэрээр уг үзэсгэлэнд оролцсон байна. АНЭУ, Швейцар, Итали зэрэг 10 орон анх удаагаа улс орныхоо нэр дээр  үзэсгэлэн гаргажээ. Энэ удаагийн үзэсгэлэн нийт 1339 үр бүтээл гаргасны инновацийн 173 бүтээгдэхүүнээ анх танилцуулсан нь өнгөрөгч удаагийн үзэсгэлэнгээс 34-ээр илүү болсон байна.

Инновацийн техник болон бүтээгдэхүүн илүү дэлгэн үзүүлж байгаа нь үйлчилгээ худалдаанд инновац улам чухал байр эзэлж байгааг харуулж байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын тоо баримтаас үзэхэд, дэлхийн үйлчилгээ худалдаанд инновацтай холбоотой техник, мэдээллийн үйлчилгээ, оюуны өмчийн эрхийн үйлчилгээ, судалгаа дизайн нь 2005 онд 11.4 хувь байснаа 2020 онд 18 хувь болон дээшилсэн байна.

Шинжлэх ухаан технологийн инновацийн хамгийн идэвхтэй салбарын нэг болсны хувьд дижитал эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүр болсон байна. Хятадын дижитал эдийн засаг ч олон жилийн турш дэлхийд хоёрдугаар байранд жагсаж, дэлхийн эдийн засаг аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн хөдөлгөгч хүч болсоор ирсэн юм.

Энэ жил бол үйлчилгээ худалдааны яармагийг зохион байгуулаад бүтэн арван жилийн нүүр үзлээ. Арван жилийн турш Хятадын үйлчилгээ худалдааны түншүүд 200 гаруй орон газар нутаг болсон байна. Даяаршлын эсрэг урсгал давамгайлж, бүс нутгийн мөргөлдөөн газар авч байгаа үед Үйлчилгээ худалдааны яармагт улам олон улс орон оролцож байгаа нь Хятад улсын зах зээлийн татах хүч хэвээр байгааг харуулж байгаа төдийгүй Хятад улс нээлттэй байдлаа өргөтгөж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, инновацийг чухалчилж байгааг харуулж байгаа бөгөөд Хятад улсын эдийн засгийн даяаршлыг хамгаалж байгаа шийдвэр зоригийг харуулж байна. Энэ нь мөн ч өнөөгийн дэлхий дахины хамгийн тулгам шаардлага байгаа юм.

Хятад улсын албаны тоо баримтаас үзэхэд, өнгөрсөн 10 жил Хятадын үйлчилгээ худалдааны импорт экспорт жил бүр 6.1 хувиар нэмэгдэж, дэлхийн нэмэгдлийн хурдаас 3.1 нэгжээр өндөр байгаа юм байна. Хятад улс 4 ихх наяд ам долларын үйлчилгээг импортолсон байна. Энэ оны 8-р сард Хятадын худалдааны яам бас үндсэн дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалт хэрэгжүүлж, ногоон нүүрстөрөгч бага ялгаруулах техник импортолж экспортлохоо өргөтгөж, үндэсний үйлчилгээ худалдааны инновацын үлгэр жишээ бүс байгуулах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

Үйлчилгээ худалдааны яармаг өндөрлөсөн ч олон амжилт бүтээл нь дэлхий дахинд үр өгөөжөө хүртээх болно.