Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам 6-нд дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг эрчимтэй хөгжүүлэх тухай хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Шинэ эрчим хүчний авто машин нь дэлхийн авто машины аж үйлдвэрийг шинэчлэх, ногоон хөгжлийн гол хандлага болсон байна. Мөн ч Хятад улсын авто машины аж үйлдвэрийн чансаатай хөгжлийн стратегийн сонголт юм. Дараа шатанд шинэ эрчим хүчний авто машины аж үйлдвэрийг шат ахиулах болно гэж Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны хариуцлагатай хүн хэлсэн байна.
Хятад улсын шинэ эрчим хүчний авто машины тоо 2012 онд 20 мянган ширхэг байснаас одоо нэмэгдээд 12.27 сая ширхэгт хүрч, үйлдвэрлэл борлуулалт нь 7 жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна.
Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны Тоног төхөөрөмж үйлдвэрлэх ажил хариуцсан хэлтсийн орлогч дарга Гүө Шөган хэлэхдээ, дараа алхамд Хятад улс шинэ эрчим хүчний авто машины аж үйлдвэрийн гинжин хэлхээг боловсронгуй болгож, дотоодын баялгийг ашиглахаа нэмэгдүүлж, буцаан ашиглах систем байгуулан, зангилаа эд ангийн хангамжийн чадавх болон эх баялгийн баталгааг ахиулах болно гэжээ.