Америкт улс төрийн хүчирхийлэл нэмэгдэж болзошгүй
2022-09-06 10:05:36
Share
Share this with Close
youtube WeChat

Америкт ирэх хэдэн жилд улс төрийн хүчирхийлэл нэмэгдэж болзошгүй хэмээн санал асуулгад оролцогсдын 64 хувь нь үзжээ. Санал асуулгыг Хэвлэл мэдээлэл болон зах зээлийн судалгааны CBS-аас явуулсан бөгөөд дүнг YouGou вэб сайтад энэ сарын 5-нд нийтэлжээ.

Санал асуулгад оролцогчдын зөвхөн 10 хувь нь ирээдүйн хэдэн жилд улс төрийн хүчирхийлэл багасна хэмээсэн бол, 26 хувь нь ирээдүйд энэ түвшин өөрчлөгдөхгүй гэж үзсэн байна.

2021 оны нэгдүгээр сарын санал асуулгад Америкчуудын 51 хувь нь улс төрийн хүчирхийлэл нэмэгдэж болзошгүй гэж таамаглаж байсан ба энэ тоо 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Конгрессын ордонд үймээн гарсны дараах хэдэн сард улам нэмэгдсэн юм.

Америкчууд улс орны ардчилал болон улс төрийн соёлд өөдрөг бус байгаа нь санал асуулгад тусгагджээ. Санал асуулгад оролцогчдын 54 хувь нь хойшид АНУ-ын ардчилал нь буурна гэж үзсэн бөгөөд оролцогчдын 80 хувь нь сүүлийн хэдэн жилд АНУ-ын улс төрийн соёл улам дордож байна гэжээ.





\Уртнасан.\