Газар хөдлөлтийн голомтод 6500 гаруй хүн ажиллаж байна
2022-09-06 10:48:14
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 5-ны өдрийн 12 цаг 52 минутад Сычуань мужийн Гань Зи жөүгийн Лүдин сууринд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн эндэж шархдсан байна.


ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын газар, Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Байгалийн баялгийн яам, Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үндэсний эрүүл мэндийн хороо, Онцгой байдлын яам зэрэг төрийн байгуулалтуудаас бүрдсэн Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтөөс авран туслах штабын ажлын хэсэг гамшгийн бүс рүү очиж, Сычуанийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслах ажлыг удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлж байна.


Гамшгийн ноцтой байдлыг харгалзан, Хятадын Төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшгаас аврах командын алба болон Онцгой байдлын яамаас газар хөдлөлтийн яаралтай тусламжийн үндэсний зэрэглэлийн түвшинг дээшлүүлэн хоёрдугаар түвшинд хүргэв. Гамшгийг бууруулах үндэсний хороо, Онцгой байдлын яамтай хамтран гамшгаас аврах яаралтай тусламжийн үндэсний зэрэглэлийн түвшинг мөн дээшлүүлж гуравдугаар зэрэглэлд хүргэлээ.