Дэлхийн үйлдвэрлэлийн PMI буурч, сэргэлтийн эрч суларлаа
2022-09-06 11:37:34
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны наймдугаар сард дэлхийн аж үйлдвэрийн салбарын PMI индекс 50.9 хувь болж, өмнөх сараас 0.3 нэгжээр буурав. Тус үзүүлэлт гурван сар дараалан буурсаар 2020 оны долдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт нь боллоо гэж Хятадын Ложистик, худалдан авалтын холбоо өнөөдөр мэдэгдэв.  Бүс нутгуудын хувьд, тус сард Европ, Америк тивийн аж үйлдвэрийн салбарын PMI үзүүлэлтүүд бүгд тасралтгүй буурах хандлагатай байсан бол, Азийн үйлдвэрлэлийн салбарын PMI үзүүлэлт өмнөх сарынхаас өөрчлөгдөөгүй, Африкийн үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт өмнөх сараас зохих хэмжээгээр өссөн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн үйлдвэрлэлийн PMI индекс буурсаар 51 хувиас бага болж, дахин доод цэгтээ хүрсэн нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч суларсаар байна гэсэн үг юм.  Мэдээллээс харахад, одоогийн индексийн түвшин 50.9 хувь нь нэгдүгээр улиралд 54.6 хувь, хоёрдугаар улиралд 53 хувь байсан дундаж түвшнээс нэлээд доогуур байна. Энэ нь дэлхийн аж үйлдвэрийн өсөлтийн хурд улирал тутам буурч, дэлхийн эдийн засаг бага хурдтай өсөлтийн үе шатанд орсон болохыг харуулж байна.

Эдийн засгийн сэргэлт нь инфляцийн дарамт болон эрэлтийн бууралт гэсэн хоёр ноцтой дарамт нэмэгдэж байгаа хэцүү асуудалтай тулгарч байна.  Гэсэн хэдий ч инфляцийн дарамт нэмэгдэж байгааг дагалдан эрэлт хэрэгцээ хэт ихсэх биш, харин эрэлтийн бууралтын дарамт үргэлжлэн нэмэгдэж, эдийн засгийн зогсонги байдалд орох эрсдэл аажмаар нэмэгдэх болно.