Харилцан ашигтай хамтын ажиллагааны тодорхой үр дүн гэв
2022-09-06 16:40:37
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын ГХЯ-наас есдүгээр сарын 6-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Саяхан БНХАУ-ын зохион бүтээж, үйлдвэрлэсэн Жакарта-Банддун чиглэлийн өндөр хурдны төмөр замын эхний ээлжийн EMU болон иж бүрэн хяналтын галт тэрэг Индонезид хүрсэн байна. Хятадын Гаалийн газрын статистик тоо баримтаас үзвэл, Хятад Лаосын төмөр зам есөн сарын өмнө нээгдсэнээс хойш, олон улсын ачаа тээврийн нийт хэмжээ 10 тэрбум юаниас давсан байна. Хятад улс зүүн өмнөд Азийн орнуудтай "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж байгаа нь бүс нутгийн хөгжил болон дэлхийн эдийн засгийн сэргэлтэд "эерэг эрчим хүч" орууллаа хэмээн зарим хүмүүс онцолж байна. Хятадын зүгээс үүнийг хэрхэн үнэлж байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр, "Жакарта-Банддун чиглэлийн хурдны төмөр зам бол Хятад, Индонезийн "Бүс ба зам" дээр хамтарч байгаа гол төсөл юм. Энэ нь ашиглалтад орсны дараа Индонези тэрчлэн зүүн өмнөд Азийн анхны хурдны төмөр зам болж, Индонезийн харилцан саадгүй холбогдох түвшинг эрс сайжруулж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэсэн байна. EMU болон шалгалтын галт тэрэг Индонезид ирсэн нь Жакарта-Бандунг чиглэлийн өндөр хурдны төмөр замыг ашиглалтад оруулахад чухал алхам боллоо" гэжээ.