Чингэлэг тээвэрлэлт 15.3 хувиар нэмэгдэв
2022-09-07 10:08:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын ачаа барааны ложистик хэвийн шуурхай явагдаж, боомтуудын дамжуулан өнгөрүүлсэн чингэлгийн тоо хэмжээ өмнөх сарын 6-ны өдрийнхөөс 15.3 хувиар нэмэгдсэнийг статистикийн тоо баримт харуулжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн саадгүй нэвтрэхийг баталгаажуулах ажлын удирдах хэсгийн албаны тоо бүртгэлээс үзвэл, Хятадын төмөр замын ачаа тээвэрлэлт энэ сарын 6 хүртэл өндөр түвшинд ажиллаж, 10 сая 918 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 0.97 хувиар буурчээ. Мөн өдөр Хятадын хурдны авто замаар 7 сая 813 мянган ачааны машин зорчсон нь өмнөх сарынхаас 6.92 хувиар нэмэгдэж, боомтууд 27 сая 347 мянган тонн ачаа бараа дамжуулан өнгөрүүлсэн нь 0.4 хувиар буурч, 579 мянган ширхэг чингэлэг дамжуулан өнгөрүүлсэн нь 15.3 хувиар өссөн байна. Иргэний агаарын тээврийн ачаа тээвэрлэлтийг баталгаажуулах 744 нислэг үйлдсэн нь өмнөх сарынхаас 53.7 хувиар нэмэгдэж, буухиа шуудангийнхан ойролцоогоор 334 сая ширхэг илгээмж хүлээн авсан нь мөн өмнөх сарынхаас 1.2 хувиар багасаж, 320 сая ширхэг илгээмж хүргэж өгсөн нь 1.8 хувиар буурчээ.





/Уртнасан/