Есдүгээр сарын 7-нд, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин ээлжилт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлч: Киргизийн ерөнхийлөгч Запаров саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хятадын Коммунист намын тухай ойлголтынхоо талаар, "Хэрэв нэг улс төрийн нам амин хувиа хичээлгүй, ард түмний нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө зүтгэж байгаа цагт ямагт олны таашаалыг хүртдэг" гэж хэлжээ хэмээн тодруулсан байна.
Хариуд нь Мао Нин хэлэхдээ, "Ерөнхийлөгч Запаровтай санал нэг байна" гэв.
АНУ-ын Харвардын их сургуулиас 10 жил дараалан явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Хятадын ард түмний нам, засагтаа сэтгэл ханамжтай байдал тухайн жилүүдэд тогтмол 90 хувиас дээш байжээ. Дэлхийд нэр хүндтэй олон нийтийн харилцааны зөвлөх "Эделман" компаниас гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Хятадын ард түмний засгийн газарт итгэх итгэл 91 хувьд хүрч, дэлхийд нэгдүгээрт орсон нь ерөнхийлөгч Запаровын дүгнэлтийг бүрэн нотолсон хэрэг гэж Мао Нин хэлжээ.