Оны эхний найман сард Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 10575 удаа аялж, 1 сая 24 мянган ширхэг стандарт чингэлэг хүргэсэн нь ноднингийн мөн үеэс тус тус 5 хувь, 6 хувиар нэмэгдэж, эрчимтэй өссөн байна. Наймдугаар сард 1585 удаа аялж, 154 мянган чингэлэг тээвэрлэсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 18, 19 хувиар өсөж, бүгд түүхэн дээд амжилт тогтоожээ.
Он гарснаас хойш Хятадын үндэсний төмөр замын корпораци Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний баруун, төв, зүүн бүс дэх нэвтрэх чадавхийг нэмэгдүүлэн, Алаг Уулын ам, Эрээн, Манжуур зэрэг боомтуудад өргөтгөл бүтээн байгуулалт хийж, Ши Ань, Чунчин зэрэг хотуудаас Хар тэнгис, Каспийн тэнгис, Румын улсын Констанца хүрэх төмөр зам, усан замыг холбосон шинэ шугам нээж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний улсын дотоодын хэсгийн аяллын хурд дээд талдаа хоногт 1300 км, хилийн чанадад хоногт дээд талдаа 1000 км аялсан нь улсын дотоод, олон улсын хос эргэлтийг саадгүй нэвтрүүлэх, Ази Европын худалдааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэсэн байна.
/Уртнасан/