Гадаад худалдааны эргэлт 27.3 их наяд юаньд хүрэв
2022-09-07 15:23:58
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны эхний найман сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын ерөнхий хэмжээ 27.3 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 10.1 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 15.48 их наяд юань, импорт 11.82 их наяд юань хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас тус тус 14.2 хувь, 5.2 хувиар өссөнийг Хятадын Гаалийн ерөнхий газраас энэ сарын 7-нд мэдэгдлээ.

Гаалийн статистикээс харахад, оны эхний найман сард Хятад улсаас АСЕАН, Европын холбоо, АНУ, БНСУ-тай өрнүүлсэн импорт экспортын хэмжээ ноднингийн мөн үеэс тус тус 14, 9.5, 10.1 болон 7.8 хувиар өсчээ. АСЕАН нь Хятад улсын худалдааны нэгдүгээр том түнш хэвээр бөгөөд Хятад улсын гадаад худалдааны нийт хэмжээний 15 хувийг эзэлсэн байна.

Энэ хугацаанд Хятад улсаас “Бүс ба зам” дагуух орнуудтай өрнүүлсэн импорт экспортын хэмжээ ноднингийн мөн үеийнхээс 20.2 хувиар нэмэгдэн, наймдугаар сард Хятад улсаас “Бүс ба зам” дагуух орнуудтай өрнүүлсэн импорт экспорт 23.8 хувь өсөж, нийт импорт экспортыг 6.9 нэгжээр нэмэгдүүлэн, RCEP-ийн бусад 14 гишүүн оронтой хийсэн импорт экспортын хэмжээ ноднингийнхоос 7.5 хувь нэмэгджээ.




/Уртнасан/