Арабын орнуудын гадаад харилцааны сайд нарын хурал болов
2022-09-07 10:17:19
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын орнуудын холбооны Гадаад харилцааны сайд нарын зөвлөлийн 158-р удаагийн хурал орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-нд Каирт болов. Энэ удаагийн хурлыг Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайд Нажла Эл Мангоуш даргалж, хурлын хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн асуудал зэрэг салбарыг хамарчээ. Улс орнуудаас Арабын орнуудын холбоонд суугаа төлөөлөгчид Ливи, Сири, Ливан, Йемений асуудал хийгээд Палестин Израилийн мөргөлдөөн зэрэг бүс нутгийн асуудлыг зөвшилцсөн байна.

Олон улсын хамтын нийгэмлэгт нүүрлэсэн хүндхэн сорилтыг хамтын эв нэгдлээр туулахыг Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт хурлын үеэр уриалжээ. Ливаны Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Абдулла Бу Хабиб: "Одоогийн олон улсын чиг хандлага улс орнуудад томоохон сорилтыг авчирч байна. Геополитикийн төлөв байдал хийгээд шинээр өөрчлөгдөж буй үед дэлхийн эдийн засгийн хоёр туйлшрал хийгээд эрчим хүч, үр тарианы бүх нийтийн хямралын өмнө Арабын ертөнц хамтын ажиллагааны түвшнээ бүх боломжоор дээшлүүлэн улс орон, ард түмнийхээ ашиг тусыг хамгаалах хэрэгтэй" гэж хэлсэн байна.

Арабын орнуудын холбоо өмнө нь гаргасан мэдэгдэлдээ: Арабын орнуудын холбооны тэргүүн нарын хурал гурван жил алгассаны дараа энэ оны 11-р сард Алжир улсад зохиогдох болно гэж мэдэгдэж байсан юм.




/Уртнасан/