Улс орны бүрэн эрхийг хүндэтгэх ёстойг онцоллоо
2022-09-07 16:21:03
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин энэ сарын 6-ны өдөр Энх тайваны соёлын дээд түвшний форум дээр үг хэлж, энх тайваныг бэхжүүлэхэд улс орны бүрэн эрхийг хүндэтгэх ёстойг онцоллоо.

Дай Бин хэлэхдээ, энэхүү форумын гол сэдэв нь энх тайваныг бэхжүүлэх явдал бөгөөд энэ нь олон улсын өнөөгийн нөхцөл байдалд чухал бодит ач холбогдолтой юм. Хятад улс дараах гурван үзэл бодлыг хуваалцахыг хүсч байна.

Нэгдүгээрт, үндэсний бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, тухайн улсын удирдлагын зарчмыг баримтлах хэрэгтэй. Аливаа улс орны төр засаг бол ард түмнийхээ төлөөлөл байж, энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагааны хамгийн чухал гол цогц, мөн мөргөлдөөн хямралыг даван туулах, хөгжил, сэргээн босголтыг дэмжих, нийгмийн эв нэгдлийг хангах гол хүч юм. Мөргөлдөөний дараа улс орнууд засаглалын чадавхиа бэхжүүлж, нийгмийн нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, өөрийн орны нөхцөлд тохирсон хөгжлийн замаар явахыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжих ёстой.

Хоёрдугаарт, хөгжлөөр энх тайвныг ахиулж, мөнхийн энх тайвны үндэс суурийг бэхжүүлэхийг баримтална. Одоогийн байдлаар, олон орны хөгжлийн ололт амжилтыг цар тахал үгүй хийж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ноцтой сорилт тулгарч байна. Хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнууд аж үйлдвэржилт болон шинэчлэлтээ ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уян хатан байдлыг тасралтгүй бэхжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй дэмжлэг үзүүлж, туслах ёстой.

Гуравдугаарт, соёл иргэншил хоорондын хүлцэл, харилцан суралцах байдлыг бэхжүүлж, энх тайвны соёлын уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Адил бус соёл иргэншил харилцан бие биенээсээ суралцаж, харилцан хүндэтгэх явцдаа хамтдаа хөгжиж, санал зөрөлдөөнөө хадгалж, нийтлэг үндэслэлийг эрэлхийлэх явцдаа хамтран ажиллан хамтдаа ялалт байгуулж, чин сэтгэлийн яриа хэлэлцээгээр дамжин саад тотгор хийгээд үл ойлголцлыг арилгаж, бүх нийтийг хамарсан байдлаар тогтвортой энх тайвны бат бэх үндэс суурийг бий болгох ёстой гэжээ.