10 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ
2022-09-07 10:32:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хэдхэн өдрийн өмнө газар хөдлөлт болсон Сычуань мужийн Ганьзи жөүгийн зарим бүс нутгаар хүчтэй аадар бороо орсноор, есдүгээр сарын 6-ны 17 цагаас эхлэн Ганьзи жөү, Я Ань хотоос 10657 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Ганьзи жөүд хөрсний гулгалт үүссэн боловч хүн хар эндэж бэртээгүй нь сэргийлэлтийн арга хэмжээг сайтар хангасных ажээ.

6-ны өдрийн 17 цагаас 7-ны өглөөний 7:30 минут хүртэлх байдлаар, Ганьзи жөүгийн зонхилох нутгаар бороо орж, Ли Тан, Ба Тан, Я Жян зэрэг гурван сяний ихэнх нутаг, Кандины зарим нутаг, Жиньлун, Бай Юй хоёр сяний зарим шян суурингаар дундаас их хэмжээний бороо орж, Ганьзи мужийн Литан сяний Гэ Ние суурингийн Ла Ма-я тосгонд хамгийн их буюу 27.3 mm хур тунадас буужээ.

Аадар бороо орсноос үүсэж мэдэх аюул гамшгаас сэргийлэхийн тулд Я Ань хот, Ганьзи жөү эрсдэлээс сэрэмжлэх 60 удаагийн нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж, Я Ань хотын 3301 өрхийн 9395 хүн, Ганьзи жөүгийн 277 өрхийн 1262 хүнийг багтаасан нийт 3578 өрхийн 10657 хүнийг өөр бүсэд байрлуулаад байна.





/Уртнасан/