Ши Жиньпин Бразилийн ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв
2022-09-07 16:12:31
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бразилийн ерөнхийлөгч Болсонарод баярын цахилгаан илгээж, Бразил улс тусгаар тогтносны 200 жилийн ойн баярын мэнд хүргэжээ.

Ши Жиньпин, "Бразил бол дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст орших, хөгжиж буй хамгийн том орон юм. Бие даасан бүрэн эрх, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримталж, бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн улс орон. Саяхан ерөнхийлөгч Болсонаро бид хоёр БРИКС-ийн удирдагчдын 14-р уулзалтад оролцож, БРИКС-ийн хамтын ажиллагааг ахиулан баялаг үр дүнд хүргэж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ хандивласан юм" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, "Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад, Бразилийн харилцаа тэнцвэртэй, тогтвортой хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байна. Би Хятад, Бразилийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Болсонаротай хамтран чармайж, Хятад, Бразилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг дэмжин, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна" гэжээ.