2022 оны эхээр Европ тивийн эрчим хүчний 25 хувь нь байгалийн хий байж, түүний 50 хувийг ОХУ-аас импортолдог байлаа. Гэтэл одоо харин Европ тивийн ОХУ-аас импортлох байгалийн хий есхөн хувийг эзэлж байна.
Францчууд агааржуулалтын эх баялгийг хэмнэн агааржуулагчийн температурыг буруулж, өвлийн улиралд өрөөгөө 19 хэмтэй байлгахыг 5-ны өдөр Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон уриалсан байна.
Одоо Европын орнууд байгалийн хийн хомсдолын түгшүүр зарлаад байгаа ч нэн их хүнд бэрх тэднийг хүлээж байна. Саяхан Оросын тал тоног төхөөрөмжийн гэмтлээс болж “Умардын урсгал-1” байгалийн хий дамжуулах хоолой зогсонги байдалд ороод байгааг зарласан байна. Үүнээс өмнө “Умардын урсгал-1” байгалийн хий дамжуулах хоолойгоор Европ уруу дамжуулах байгалийн хийг олон удаа хасагдуулсан билээ. Өнгөрсөн онд Оросоос Европ уруу дамжуулах байгалийг хийн 40 хувийг “Умардын урсгал-1”-ээр дамжуулж байжээ. Уг шугам тасалдсаар Европ тивд юунд нүүрлээд байгаа нь илхэн юм.
Байгалийн хий дутагдахыг дагалдан байгалийн хийн үнэ тэнгэр тулж байгаа нь ч хүмүүсийн санааг зовоож байна. Өнгөрсөн 8-р сард Еврогийн бүсийн эрчим хүчний үнэ 38.3 хувиар өсөж, инфляцийг өсгөх гол хүчин болж, 8-р сард Еврогийн бүсийн инфляцийн түвшин 9.1 хувьд хүрсэн байна. Энэ нь евро бий болсноос нааших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Их Британийн хэвлэл мэдээлжээ.
Эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө Европын олон орон хүчээ сорьж байна. Франц улс цөмийн цахилгааны үйлдвэрлэлийг дахин сэргээхийг бодолхийлж байна. Герман харин 65 тэрбум еврогийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлж, байгалийн хийгээс бусад эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, иргэдээ нөхвөр олгохыг зарласан байна. Грекийн засгийн газар агааржуулагчаа тохируулахгүй байгаа буюу гэрлээ унтраахгүй олон нийтийн байгууллагад торгуул оногдуулах буюу ажилчид элсэх эрхийг нь хасах гэх мэт арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Аагим халуун зуны улирлын дөнгөж даван гарч, хахир өвөлтэй золгох боллоо. Европ тивийн энгийн иргэд арга алдарч байна. Германд зарим хү түлээ түлш нөөцөлж, хахир өвлийг даван гарахаар төлөвлөж байхад Чех, Франц зэрэг орны иргэд гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлж, Орост хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээгээ цуцлан ардын амьдралыг сайжруулахыг шаардаж байна.
Европын эрчим хүчний дутагдал маш ноцтой болоод байна. Атлантын далайн нөгөө эрэг дэх тэдний холбоотой нь харин ханцуйдаа гараа хийж зүгээр зогсож байгааг Европчууд сая л мэдлээ. АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм саяхан Америкийн нефть үйлдвэрлэдэг хэдэн компанид захидал илгээж, шатахуун экспортлохоо нэмэгдүүлэхгүй байж, АНУ-ын нөөцийг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна. Үүний үр дагавар нь Европ богино хугацаанд АНУ-аас тусламж авна гэж гонжийн зоог гэсэн үг юм.
Европ тивд болж байгаа эрчим хүчний хямрал Европ тив АНУ-ыг дагаж ОХУ-д хориг тавьснаас үүсэлтэй юм. АНУ Оросын эрчим хүчний экспортод цохилт өгч байгаа үйлдлээ ОХУ-ын асуудлыг үндсээс нь шийдвэрлэх арга гэж үзэж байна. Европ тивийн холбоотонтойгоо хамт хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм. Үүнийг дүнд Европчууд төлөөсөнд орж, АНУ харин хоёр нүүртэний башираа хэрэглэсээр байна.
Нэг талаар Америкийн тал энэ оны 3-р сард Оросын эрчим хүчинд хориг тавьсны дараа өөрийн орны аж ахуйн нэгждээ хугацаа олгож, Оросоос их хэмжээний нефть худалдан авуулсан байна. Нөгөө талаар Европын холбоотноо эрчим хүчний дутагдлыг нөхөж өгнө гэж амлаж ирсэн юм. Гэвч эдгээр нь буян ажиллагаа биш харин бизнес байгаа юм.
АНУ-ын компани Европ тив уруу шингэрүүлсэн байгалийн хий ачиж яваа онгоц нэгбүрээс 100 сая ам долларын ашиг олдог гэж АНУ-ын худалдааны сайтын мэдээлжээ. АНУ дэлхийг аврагчаар авирлаж, Европын орнуудад байгалийн хий зарж их ашиг олж байна гэж Европын зарим хэвлэл тэмдэглэсэн байна.