Гадаад худалдаа тогтвортой өсөлттэй байна
2022-09-08 15:08:48
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны эхний найман сард Хятад улсын гадаад худалдааны нийт хэмжээ 27.3 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд экспорт 15.58 их наяд юаньд хүрч, мөн үеийнхээс 14.2 хувиар нэмэгдсэн бол импорт 11.82 их наяд юаньд хүрч 5.2 хувиар нэмэгдэв. Түүнчлэн худалдааны ашигт баланс 3.66 их наяд юаньд хүрч, 58.2 хувиар өсжээ.

Наймдугаар сарын хувьд, Хятад улсын импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 3.71 их наяд юаньд хүрч, 8.6-р нэмэгдэв. Үүнд экспорт 2.12 их наяд юаньд хүрч, 11.8 хувиар нэмэгдсэн бол импорт 1.59 их наяд юаньд хүрч, 4.6 хувиар өсжээ. АСЕСН-ны орнууд, Европын холбоо болон Америк зэрэг худалдааны гол түншүүдтэй хийсэн худалдаа бүгд нэмэгдсэн байна. Тухайлбал, оны эхний найман сард АСЕАН-ны орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 4.09 их наяд юаньд хүрч, 14 хувиар нэмэгдсэн бол Европын холбоотой хийсэн гадаад худалдаа 3.75 их наяд юаньд хүрч, 9.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн Америктай хийсэн худалдааны хэмжээ 3.35 их наяд юаньд хүрч, 10.1 хувиар нэмэгджээ. Хятад улсаас “Бүс ба зам” дагуу орнуудтай хийгдсэн импорт, экспортын нийт хэмжээ 8.77 их наяд юаньд хүрч, 20.2 хувиар өсөн нэмэгджээ.

Д.Хүчитбаатар