2021 оны аравдугаар сарын 1-нээс энэ оны есдүгээр сарын 7-ныг хүртэлх хугацаанд нийт 748 цагаач иргэн Америк, Мексикийн хилийн бүсэд амиа алдсан бөгөөд энэ тоо 2021 оны хамгийн олон буюу 557 хүн нас барсан тэмдэглэлээс хол давсныг CNN агентлаг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны статистикээс иш татан мэдээлжээ. Түүнчлэн нас барагсдын цогцсыг өөр бусад байгууллагууд хилийн эргүүлийнхний оролцоогүйгээр олсон байж болзошгүй тул бодит тоо үүнээс илүү байх ч магадлалтайг уг мэдээлэлд дурджээ.
/Уртнасан/