Оросын армийн Донецк дахь довтолгоо үргэлжилж Кодыма сууринг бүрэн хяналтдаа авлаа хэмээн ОХУ-ын БХЯ энэ сарын 7-ны өдөр мэдэгдлээ. Уг суурин нь стратегийн чухал бүс болох Бахмутаас урагш байдаг бөгөөд оросууд энэ газрыг хяналтдаа авсны дараа Бахмутыг бүсэлж болзошгүй гэсэн байна.
Мөн өдөр Украины зэвсэгт хүчний Жанжин штабын мэдэгдэлд, "Украины агаарын цэргийн хүчин хуурай замын цэргүүдтэй хамтран Оросын армийн бэхлэлтүүдэд 14 удаа цохилт өгсөн" гэжээ. Украины тал мөн Оросын армийг энэ сарын 7-нд Харьков, Краматорск зэрэг бүсийг агаараас дайран, Украины өмнөд бүс нутагт байлдааны ажиллагаа ширүүн хэвээр үргэлжилж Оросын арми байлдааны шугамын дагуу их бууны сумаар харваж, агаарын тагнуулаа бэхжүүлж байна хэмээн мэдээлжээ.
/Уртнасан/