Зарим орон олон улсын засаглалыг системд ноцтой нөлөөлж байна
2022-09-08 18:24:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа, зарим орон НҮБ-ын дүрэм, олон улсын хуулийн хэм хэмжээг үл тоомсорлож, ганц талаас бусад улс оронд дур зоргоороо хориг арга хэмжээ хэрэгжүүлж, дэлхийн улс төр эдийн засгийн дэглэм, олон улсын засаглалыг системд ноцтой нөлөөлсөн байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр барууны орнуудын хориг арга хэмжээ цар тахлаас ч илүүтэйгээр дэлхийн хамгийн том заналхийлэл болж байна. Түүхийн хөгжлийн үйл явцыг хориглохын төлөө АНУ зуун жилийн турш бий болсон банк санхүү, валют зэрэг олон улсын эдийн засгийн дэглэмийг эвдэж, өөрийн санаагаараа өөртөө ашигтай дүрэм тогтоохоор оролдож байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ: "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнуудын төлөөлөгчийн хувьд Хятад, Орос хоёр орон НҮБ-ын цөм болсон олон улсын тогтолцоо, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, олон талт үзлийг тууштай хэрэгжүүлж, цар тахлын нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахын төлөө чармайж байна. Оросыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт дэлхийн олон туйлтай байх, эдийн засгийн даяаршил, олон улсын харилцааны ардчилалд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.