ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яам 2022 оны есдүгээр сарын 8-нд “Хятад улсын сүүлийн арван жил” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлгэж нийгмийн багц мэдээлэл өгөх үеэр, Иргэний хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч, Тамгын газрын дарга Ли Баожюнь ХКН-ын 18-р их хурлаас хойш ахмад настнуудад олгох халамжийн бодлогыг улам боловсронгуй болгосон тухай танилцуулав.
Иргэний хэргийн яам нь өндөр настнуудад олгох тэтгэмж, амьжиргааны боломж муутай ахмадуудад өгөх үйлчилгээний нөхөн олговор, хөдөлмөрийн чадвараа алдсан ахмадуудыг асран харгалзах тэтгэмжийн тогтолцоог мужуудад бүрэн нэвтрүүлж, одоогийн байдлаар тус бүр 30 сая 695 мянга, 4 сая 479 мянга, 789 мянган ахмад настнуудад үр өгөөжийг нь хүртээж, 702 мянган хүнд ерөнхийлсөн нөхөн олговрыг өгсөн байна. Амьдрал нь хүндрэлтэй ахмадуудын нийгмийн наад захын баталгааг сайжруулж, нөхцөл шаардлагад нийцсэн, хөдөө тосгоны, амьдралын чадвараа алдсан хүндрэлтэй ахмадуудыг тусгай тэтгэмжид цаг алдалгүй хамруулсан байна. Өнөөгийн байдлаар 14.2 сая ахмадыг хот суурингийн амьдралын наад захын даатгалд хамруулж, 3 сая 717 мянган настныг хүндрэлтэй амьдралтай ахмадуудыг халамжлах тусгай тэтгэмжид хамруулж, даатгалд хамрагдах ёстой, асрамж халамж хүртвэл зохих ахмад настнуудыг бүх боломжоор хангасан байна. Албанаас эрхэлсэн асран халамжлах байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, гэрийн болон хорооллын ахмад настны асрамжийн үйлчилгээг дорвитой хөгжүүлж, санхүүгийн хүндрэлтэй, хөдөлгөөний чадвараа хагас алдсан ахмад настнуудыг голлон анхаарч үйлчилгээ үзүүлжээ. Хөдөө тосгонд гэрээ сахиж үлдсэн ахмад настнуудыг халамжлах үйлчилгээний системийг боловсронгуй болгож, орон нутгийн засаг захиргааны жижиг нэгжид ганцаар амьдарч буй, үр хүүхэд нь дэргэд байхгүй ахмад настнуудад олгох халамж үйлчилгээг боловсронгуй болгож, тэднийг өтөл насаа амар тайван өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.
/Уртнасан/