Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 22-р чуулга уулзалт эхлэв
2022-09-08 15:52:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 22-р чуулга уулзалт есдүгээр сарын 8-нд Шямэнь хотод “Дэлхийн хөгжил: Дижитал эдийн засгийн боломжоосоо хуваалцаж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулъя” уриан дор эхэллээ.

Энэ удаагийн уулзалтаар өндөр түвшинд нээлттэй хөгжих, олон улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Бүс ба зам”-ыг хамтран чанартай бүтээн байгуулах оролцоог дэмжих, БРИКС-ийн хамтын ажиллагаа, РСЕП-ийн эдийн засаг худалдааны солилцооны хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон тавцан байгуулахыг зорих юм. 

Энэ жилийн уулзалтад БНСУ гол зочин орноор оролцсон бол НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Япон, Австри зэрэг 48 улс орон, бүс нутгийн элчин төлөөлөгчийн газар, худалдааны нийгэмлэг, хөрөнгө оруулалтын дэмжих байгууллага нэгжүүд оролцож байна. 

Д.Хүчитбаатар