Ли Жаньшү Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцлоо
2022-09-08 21:02:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Дорнын эдийн засгийн 7-р чуулга уулзалтын бүгд хурал 7-ны үдээс хойш Оросын Владивосток хотноо болов. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү уг хуралд оролцож, "Дэлхийн олон туйлт үйл явцыг дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ салбарыг хөгжүүлэх" сэдвээр илтгэл тавив. Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  Монгол Улсын Ерөнхий сайд Оюун Эрдэн, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар оролцож үг хэллээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Трин нар видео илтгэл тавьжээ.

Ли Жаньшү хэлэхдээ, Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Путины урилгаар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хоёр удаа оролцож, Хятад Оросын харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг  хамгаалах талаар Хятад улсын санал, санаачилгыг тодорхой өгүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн халуун тусгалыг олсон юм. Энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт “Олон туйлт ертөнцөд хүрэх зам” уриан дор болж байна. Дэлхийн олон туйлт хөгжил бол түүхэн хөгжлийн ерөнхий хандлага, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт юм.

Ли Жаньшү хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн олон туйлт хөгжлийг тууштай дэмжиж, идэвхтэй ахиулагч юм. Зүүн хойд Ази бол өнөөгийн дэлхийн хамгийн эрч хүчтэй бүс нутгийн нэг юм. Орос зэрэг бүс нутгийн улс орнуудтай хамтран "Бүс ба Зам"-ыг хамтаар бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны сайн сайхан хуудсыг зураглаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар цуцалтгүй хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.